Нууцлалын бодлого
Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 6-р сар
Энэхүү Нууцлалын бодлого нь sabrina.mn вэбсайтыг (цаашид "бид" гэх) ашиглах явцад хэрэглэгчийн мэдээлэл хэрхэн цугларч, хадгалагдаж, ашиглагдаж байгааг тайлбарлах зорилготой.
1. Цуглуулж буй мэдээлэл
Бид дараах мэдээллийг хэрэглэгчдээс цуглуулдаг:
Заавал: И-мэйл хаяг
Сонголттой: Овог нэр, утасны дугаар
Худалдан авалттай холбоотой: Аль хэрэглэгч ямар бүтээгдэхүүн худалдан авсан тухай мэдээлэл
Төлбөрийн мэдээлэл (картын дугаар, дансны мэдээлэл гэх мэт) манай системд хадгалагддаггүй бөгөөд бүх гүйлгээг Minu Pay болон qPay гуравдагч талын системээр дамжуулан боловсруулдаг.
2. Мэдээлэл цуглуулах арга
Хэрэглэгчийн мэдээлэл дараах тохиолдолд цугларна:
Бүртгүүлэх үед
Хувийн мэдээллээ шинэчлэх үед
Бүтээгдэхүүн худалдан авах үед бид тухайн худалдан авалтын мэдээллийг бүртгэнэ (төлбөрийг гуравдагч тал боловсруулна)
3. Гуравдагч талын үйлчилгээ
Манай сайт дараах гуравдагч талын үйлчилгээг ашиглаж байна:
Төлбөрийн систем: Minu Pay, qPay
И-мэйл илгээх: Microsoft Azure
Нэвтрэлт: Google Login ашиглах боломжтой
4. Күүки ба хянах систем
Одоогоор бид ямар нэгэн cookies болон хэрэглэгчийн үйлдлийг хянах tracking систем ашигладаггүй.
5. Мэдээллийн хадгалалт ба аюулгүй байдал
Бүх хэрэглэгчийн мэдээллийг cloud.mn-д байрлаж буй серверийн маань өгөгдлийн санд аюулгүй хадгалж байна.
Бид SSL шифрлэлт болон орчин үеийн вэб хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын практик-уудыг дагаж мөрддөг.
Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хэзээ ч хуваалцдаггүй.
6. Захидал, мэдэгдэл
Одоогоор бид хэрэглэгчдэд ямар нэгэн сурталчилгааны и-мэйл илгээдэггүй. Ирээдүйд энэ функцыг нэмэх тохиолдолд хэрэглэгчдэд сонголт (татгалзах боломж) олгоно.
7. Хүүхдийн мэдээлэл
Манай вэбсайт нь 13-аас доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй бөгөөд тухайн насны хүүхдүүдээс мэдээлэл цуглуулахгүй.
8. Холбоо барих
Хэрэглэгчийн мэдээлэлтэй холбоотой аливаа санал хүсэлт, асуулт, мэдээлэл устгах хүсэлтийг дараах хаягаар хүлээн авна:
📧 pomegranate@invictamotus.com
9. Бодлого өөрчлөгдөх тохиолдолд
Нууцлалын бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг энэ хуудсаар дамжуулан нийтлэх ба хэрэглэгчдэд шаардлагатай тохиолдолд и-мэйлээр мэдэгдэнэ.
Хэрвээ та манай вэбсайтыг ашиглаж буй бол энэхүү нууцлалын бодлоготой санал нийлж буйд тооцно. Баярлалаа!